-
Саналын нэр:
Гишүүдийг зохион байгуулалттай идэвхжүүлэх -
Саналын товч танилцуулга:
Энэхүү санал нь The Wolves DAO-ийн гишүүдийг санал хураалтад идэвхтэй оролцуулах зорилгоор бүх гишүүдийг 50 гишүүнтэй жижиг бүлгүүдэд хуваах санаачилга юм. Энэ бүтэц нь гишүүдийг бие биенээ дэмжих, санал өгөхөд хамтран ажиллахад туслах бөгөөд комьюнити доторх харилцаа холбоо болон идэвхийг сайжруулах зорилготой. -
Санал хэрэгжих үе шатууд болон харгалзах огноонууд:
1-р үе шат: Бүлэглэлт хийх (2024 оны 10-р сар)
DAO-ийн гишүүдийг бүлгүүдэд хуваах ажлыг хийх.
Гишүүдийг бүлэг бүрд тэнцвэртэй байдлаар хуваарилах.
2-р үе шат: Бүлгүүдийн удирдагчийг сонгох (2024 оны 11-р сар)
Бүлэг тус бүрийн удирдагч буюу гишүүдийг идэвхжүүлэх үүрэгтэй хүн сонгох.
3-р үе шат: Идэвхжүүлэх арга хэмжээнүүд зохион байгуулах (2024 оны 11-р сар)
Бүлгүүдийг санал өгөхөд идэвхжүүлэх, зааварчилгаа өгөх уулзалтууд зохион байгуулах.
4-р үе шат: Санал хураалтанд оролцох (2024 оны 12-р сар)
DAO-ийн санал хураалтын идэвхтэй оролцоог дэмжих. -
The Wolves комюнитид өгөх өгөөж, үр нөлөө (үндэслэл бүхий тооцоололтой):
Идэвх нэмэгдэнэ: Гишүүдийн санал өгөх идэвх өмнөхөөс 20%-иар нэмэгдэх боломжтой. Бүлгүүдийн харилцан дэмжлэгтэйгээр гишүүдийн саналаа өгөх магадлал өснө.
Харилцаа сайжирна: Жижиг бүлгүүдийн харилцаа холбоо улам нягт болж, The Wolves комьюнити доторх эв нэгдэл, хамтын ажиллагаа сайжирна.
Санал хураалтын оролцоо сайжирна: Санал өгөх хувь хэмжээний зорилт 70%-д хүрэх боломжтой. -
Хариуцан гүйцэтгэх эзэн болон багийн гишүүдийн товч танилцуулга:
Хариуцан гүйцэтгэгч: Хяналтын зөвлөлийн гишүүд мөн Д.Амартүвшин миний бие -
Саналаас гарах бүтээгдэхүүн үйлчилгээ байгаа бол зураг болон товч танилцуулга:
Продукт буюу үйлчилгээ гарахгүй. -
Хүсэж буй санхүүжилтийн хэмжээ (шаардлагатай бол):
Энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагагүй. Багийн гишүүдийн ажлыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. MNFT-ээс мэдээллээр хангахыг хүсэж байна.