The Wolves Dao: Саналын эрхтэй гишүүнд өөрчлөлт оруулах

  1. Саналын нэр: Саналын эрхтэй гишүүнд өөрчлөлт оруулах
  2. Саналын товч танилцуулга:
    Одоогоор бид wolf.discourse.group дээр санал гаргах эрхтэй байгаа бөгөөд гарсан санал нь Хяналтын зөвлөлөөр дэмжигдэж, dao.thewolves.io хэсэгт санал хураалт явагддаг. Гэвч нийт санал өгөх эрхтэй 100 гишүүн NFT эзэмшигч нарыг 100% төлөөлж чадахгүй байгаа бөгөөд санал өгч байгаа ирц ердөө 10%-15% байгаа нь цаашид зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэдгийг сануулж байна.
    Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах өөрчлөлтийг санал болгож байна:
    Нийт чоно эзэмшиж байгаа хүмүүс (1 хүн хэдэн ч чонотой байсан) зөвхөн 1 санал өгөх эрхтэй байна.
  3. Санал хэрэгжих үе шатууд болон харгалзах огноонууд: 7-сарын 5-8 хэлэлцүүлэг 9-11 санал хураалт. Хөгжүүлэлт хийх хугацаа:N\A
  4. The Wolves комюнитид өгөх өгөөж, үр нөлөө (үндэслэл бүхий тооцоололтой):
    Төлөөллийн Тэгш Байдал:
    Нийт чоно эзэмшиж байгаа хүмүүс (1 хүн хэдэн ч чонотой байсан) зөвхөн 1 санал өгөх эрхтэй байх нь бүх гишүүдийн дуу хоолойг тэгш байлгах бөгөөд нэг хүний эзэмшиж буй олон NFT-ээс шалтгаалан санал өгөх эрхийг хэт давамгайлахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
    Санал Өгөх Ирц Нэмэгдэх:
    Санал өгөлтийн ирцийг нэмэгдүүлэхийн тулд санал өгөх процессийг илүү тэгш, шударга болгох шаардлагатай. Нэг хүн зөвхөн нэг санал өгөх эрхтэй байх нь гишүүдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлнэ.
    Ирц нэмэгдэхийн хэрээр гарсан санал, шийдвэрүүд нь илүү өргөн хүрээнд, үнэн зөв байдлаар комюнитийн нийт гишүүдийн бодол, санааг тусгах боломжтой болно.
    Комюнитийн Итгэлцлийг Сайжруулах:
    Санал өгөх эрхийн зохицуулалт сайжрах нь комюнитийн гишүүдийн итгэлцлийг нэмэгдүүлж, гишүүдийн хоорондын харилцааг бат бөх болгох, хамтын ажиллагааг дэмжихэд тустай.
    Энэ нь комюнитийн доторх аливаа маргаан, үл итгэх байдлыг багасгаж, эерэг уур амьсгалыг бүрдүүлнэ.
  5. Хариуцан гүйцэтгэх эзэн болон багийн гишүүдийн товч танилцуулга: MongolNFT
  6. Саналаас гарах бүтээгдэхүүн үйлчилгээ байгаа бол зураг болон товч танилцуулга;N\A
  7. Хүсэж буй санхүүжилтийн хэмжээ (шаардлагатай бол):N\A
3 Likes

Bro ene idesh bishee

Demjij bn oluulaa shiideed irvel bas zugeer bhaa medeej hyanaltiin humuus bas bhgui bol het tuilshraad yavchih vii dee

1 Like

1 чоно 1 санал нь зөв өө. Дэмжиж байна.

2 Likes

ene yu bolson be? bolood duustsan uu hahaha