-
Саналын нэр:
The Wolves NFT Цуглуулагчийн Зэрэглэлийн Систем -
Саналын товч танилцуулга:
The Wolves NFT цуглуулгад зориулсан шинэ зэрэглэлийн систем нь цуглуулагчдыг идэвхжүүлж, NFT зах зээл дээр урт хугацааны оролцоог дэмжих зорилготой. Тус систем нь урамшуулал болон оролцооны хөтөлбөрөөр дамжуулан цуглуулагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлдэг.
Зэрэглэлүүд ба ШаардлагуудБэлтрэг (Cub):
Шаардлага:
5 ширхэг Common NFT
10 сая MongolNFT койн
Тайлбар: “Бэлтрэг” буюу залуу чоно нь цуглуулагчийн эхний шатлал бөгөөд NFT цуглуулга эхлэн цуглуулж буй хүмүүст зориулагдсан.
Ашиг хуваарилалт: Урамшууллын сангийн 5% хүртэлАраатан (Beast):
Шаардлага:
3 ширхэг Common NFT
1 ширхэг Rare NFT
20 сая MongolNFT койн
Тайлбар: “Араатан” нь хүч чадал, эрч хүчийг илэрхийлэх бөгөөд илүү их цуглуулга, илүү их хүчин чармайлт гаргасан цуглуулагчдад зориулсан шатлал.
Ашиг хуваарилалт: Урамшууллын сангийн 10% хүртэлЗоригт Чоно (Brave Wolf):
Шаардлага:
3 ширхэг Common NFT
2 ширхэг Rare NFT
40 сая MongolNFT койн
Тайлбар: “Зоригт Чоно” нь хүчирхэг, өөрийн замыг олсон цуглуулагчдыг илэрхийлнэ. Тэд ховор, үнэтэй NFT-үүдийг эрсдэл гарган цуглуулдаг.
Ашиг хуваарилалт: Урамшууллын сангийн 20% хүртэлГалзуу Чоно (Fierce Wolf):
Шаардлага:
4 ширхэг Common NFT
2 ширхэг Rare NFT
1 ширхэг Very Rare NFT
80 сая MongolNFT койн
Тайлбар: “Галзуу Чоно” нь хүч чадал, эрэмбэ, хүндэтгэлийг илтгэнэ. Энэ шатлалын цуглуулагчид илүү олон ховор NFT цуглуулдаг бөгөөд хүчирхэг, нэр хүндтэй цуглуулагчдыг илэрхийлдэг.
Ашиг хуваарилалт: Урамшууллын сангийн 30% хүртэлАлуурчин Чоно (Alpha Wolf):
Шаардлага:
5 ширхэг Common NFT
3 ширхэг Rare NFT
1 ширхэг Very Rare NFT
1 ширхэг Ultra Rare NFT
160 сая MongolNFT койн
Тайлбар: “Алуурчин Чоно” буюу “Alpha Wolf” нь хамгийн өндөр түвшний цуглуулагчдыг илэрхийлэх бөгөөд NFT ертөнцийн удирдагчдыг төлөөлнө.
Ашиг хуваарилалт: Урамшууллын сангийн 35% хүртэл
Урамшууллын Сан
The Wolves NFT төслийн арилжаа, бизнесийн ашигийн 50%-аас дээш хувь нь урамшууллын санд орох бөгөөд энэ санг цуглуулагчдад дараах байдлаар хуваарилах болно:
Цуглуулагчийн Ашиг: Урамшууллын сангийн 50%-аас дээш хувийг 100% гэж үзэн цуглуулагчдад хуваарилах бөгөөд зэрэглэл тус бүрд тодорхой хувь олгоно.
HODL Шаардлага: Зэрэглэлд хүрсэн цуглуулагчид хамгийн багадаа 1 жил тухайн зэрэглэлдээ байх шаардлагатай.
Системийн Онцлог
Урамшуулал ба Шагнал: Зэрэглэл ахих бүрд урамшуулал, тусгай шагнал олгох.
Онцгой Арга Хэмжээ: Өндөр зэрэглэлийн цуглуулагчдад зориулсан тусгай арга хэмжээ, уулзалтууд.
-
Санал хэрэгжих үе шатууд болон харгалзах огноонууд: MNFT team хугацааны хувьд хэрхэн тавих
-
The Wolves комюнитид өгөх өгөөж, үр нөлөө (үндэслэл бүхий тооцоололтой): 2. Дээр дэлгэрэнгүй орсон байгаа
-
Хариуцан гүйцэтгэх эзэн болон багийн гишүүдийн товч танилцуулга: MNFT team
-
Саналаас гарах бүтээгдэхүүн үйлчилгээ байгаа бол зураг болон товч танилцуулга:N/A
-
Хүсэж буй санхүүжилтийн хэмжээ (шаардлагатай бол):N/A